Categories
мэдээ соёл-урлаг

Хүлэг морьтой хуягт баатар Хью Жэкмэн

Бага насны охин чинь ор сураггүй алга болчихвол яах вэ? Ямар ч эцэг эх ийм асуудал тулгарвал хүүхдээ олохын төлөө боломжтой бүхнийг хийнэ. Prisoners кинонд яг ийм асуудалтай тулгарсан нэгэн эцгийн тухай өгүүлэх бөгөөд гэмт хэрэг, триллер төрлийн кино юм. Кинонд гарч буй хүчирхийллийг харуулсан хэсгүүдээс болоод тус киног R буюу эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр үзэх ёстой хэмээн заажээ.

Киноны дүрүүдэд үзэгчдийн хэдийний танил болсон Хью Жэкмэн, Жэк Жиллэнхоол, Ваиола Дэвис, Мэлисса Лио, Тэррэнс Ховард нарын алдартай жүжигчид хамтран тоглосон нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татсан юм. Сүүлийн жилүүдэд голдуу тулаант төрлийн кинонд тоглож байгаа Австралийн жүжигчин Хью Жэкмэнийг л гэхэд “Амьдрал дээр байдаг энгийн нэг эцэг хүний сэтгэл зүйг харуулсан дүрийг тун сайн бүтээжээ” хэмээн үнэлсэн бол, Жэк Жиллэнхоолыг “Жүжигчний хувьд тэр тоо томшгүй олон дүр бүтээсэн хүн. Харин Prisoners кинонд бүтээсэн дүр нь түүнийг жүжигчний хувьд цоо шинэ түвшинд аваачлаа” хэмээн кино шүүмжлэгч нар дүгнэжээ.

Ингээд Prisoners киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн талаар товч мэдээлэл хүргэе.

Хью Жэкмэн

X Men цувралын Wolverine-ий дүрээр үзэгчдийн сайн танил болсон Хью Жэкмэн 45 настай Австралийн Сиднэйгээс гаралтай жүжигчин, продюсер, дуучин, бүжигчин хүн юм. Түүнийг Ван Хэлсинг, Ган төмөр, Шоовдор хүмүүс, Шидтэн зэрэгчамгүйолонкиногоорньүзэгчид мэдэх билээ.

Түүний эцэг эх 1967 онд Англиас Австрали руу цагаачлан очсон хүмүүс бөгөөд тэрээр эцгийнхээ талаас Грек гаралтай. Хью Жэкмэн Сиднэйн Технологийн их сургуулийг холбооны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ. Ийнхүү сурч байхдаа нэмэлт кредит авахын тулд нэг жил драмын курст суралцсан нь түүний сонирхлыг ихэд татаж улмаар жүжигчин болоход нь нөлөөлсөн гэдэг. Сургуулиа төгссөний дараа Хью “Жүжигчдийн төв”-д нэг жилийн хугацаанд суралцаж, энэ мэргэжлийг нэгмөсөн сонгожээ. Энэхүү төвд суралцсаныхаа дараа­гаар Хөршүүд телевизийн цуврал кинонд тоглох урилга авсан ч энэ дүрээс татгалзаж оронд нь Баруун Австралийн Драмын сургуульд элсэн суралцаж 1994 онд төгсжээ. Анхандаа Австралийн телевизийн цувралуудад тоглож байсан тэрээр 1999 онд X Men киноны дүрийн шалгаруулалтад орж Wolverine-ий дүрд сонгогдсон нь түүнийг эргэлт буцалтгүйгээр дэлхийн хэмжээний од болгосон билээ.

Хью Жэкмэн эхнэр Дэборатайгаа гэрлээд 18 жилийн хугацаанд эхнэр нь хоёр ч удаа дутуу төрсөн тул тэдний гэр бүл хүү, охин хоёр өргөн авчээ.

Жэк Жиллэнхоол

Кино найруулагч аав, зохиолч ээжийн хүү Жэк Жиллэнхоол багаасаа урлагт татагдаж 10 наснаасаа жүжиглэж эхэлжээ. Багаасаа жүжиглэж эхэлсэн ч түүнийг нэр алдарт хүргэсэн дүр бол 2001 онд бүтээсэн сэтгэлзүйн хувьд асуудалтай өсвөр насны хөвгүүний дүрийг бүтээсэн, триллер төрлийн Донни Дарко юм. Түүний төрсөн эгч Мэгги Жиллэнхоол мөн жүжигчин бөгөөд эл кинонд тэд хамтран тогложээ. Үүний дараагаар Жэкийн тоглосон хэд хэдэн кино амжилтанд хүрч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дотор Бөгтөр уул, Дэлхийн сүүлчийн өдөр, Персийн хунтайж, Зодиак, Эх код кинонууд багтана. Жэк Бөгтөр уул киноныхоо дүрээр Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшсэний зэрэгцээ энэхүү кино нь Венецийн кино наадмын “Алтан Арслан” шагнал хүртэж, Алтан Бөмбөрцөг, БАФТА-д тус бүр дөрвөн төрөлд, Оскарын гурван төрөлд нэр дэвшсэн амжилтыг үзүүлсэн юм.

Холливуудын гоонь эрчүүдийн нэг тэрээр Кирстэн Данст, Риз Витэрспун, Тэйлор Свифт нарын алдартай бүсгүйчүүдтэй үерхэж байсан. 2006 онд түүнийг People сэтгүүлээс “Хамгийн халуухан гоонь эрчүүд”-ийн нэгээр нэрлэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *