Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Д.Төмөрхүлэг шөвгийн 16-д шалгараад байна. Д.Төмөрхүлэг гурав дахь барилдаанд Германы Сиэдлтэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр ялалт байгууллаа. Тэрээр шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын Ма Дуанбинтэй барилдана.

Харин энэ жинд барилдсан А.Батсуурь Украины Зантариатай барилдаж, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Украины Зантариагийн хувьд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай, Европийн аварга бөгөөд дэлхийн чансааны тавд бичигдэж байна.

А.Батсуурийн хувьд Перу улсын Вонгийг, Шинэ Зиландын Бишоп нарыг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

Тэмцээнийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *