Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтэй оноолт таараад байсан. Тэрээр юко үнэлгээгээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Мөн энэ жинд барилдаж буй А.Цолмон Израйлын Коэнтэй барилдаж, вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Израйл бөхийн хувьд энэ жилиийн Европын аваргаас хүрэл медаль хүртжээ.
Энэ жинд нийт 42 бөх барилдаж байгаагаас шөвгийн 16 эхнээсээ тодорч эхэллээ.
Гэвч А.Батсуурь 4 дэх барилдаанаа Украйны бөх дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалт, Европийн аварга, дэлхийн чансааны №5 Григорий Зантариатай барилдаж цэвэр ялагдлаа.
Үүгээр А.Батсуурь дэлхийн аваргыг дуусгаж байна.