Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү айлчлалын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнөөдөр уулзаж, албан ёсн хэлэлцээ хийх юм. Айлчлалын хүрээнд маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. Түүний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпинд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхах юм.