Categories
мэдээ нийгэм

Шилдэг адуучид Хүй долоо худагт өрсөлдөнө

 Монгол эрийн ур чадвар, авхаалж самбааг сорьдог “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. 26 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээн энэ жил “Монгол Улсын аварга адуучин-2014” нэртэйгээр наймдугаар сарын 23-ны өдөр 09:00 цагаас Хүй долоо худагт эхлэх нь ээ.

Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр ид хав, идрийн жавхааг гайхуулан оролцох юм байна.  Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж. Мөн тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *