ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар Белоруссийн нийслэлд уулзаж магадгүй гэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ сарын 26-ны өдөр уулзах бололтой. Минск хотноо болох Гаалийн холбооны уулзалтад хоёр улсын төрийн тэргүүнүүд оролцох юм байна. Гэвч тэд энэ үеэр хэлэлцээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй аж.
Ю.Дэлгэр