Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан НЗЦГ-аас хөдөлгөөний ачаалал бууруулах шат дараатай арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэгг үй зарим уулзварыг эргэдэг зохицуулалттай болгож, гэрэл дохио тавин, замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж байна. Мөн энэ сарын 22-31- нийг дуусталх 10 хоногт автомашиныг дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилан хөдөлгөөнд оролцуулах саналаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Санал батлагдвал энэ сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 23, 25, 27, 29, 31-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
-Дээрх хязгаарлалтын санал батлагдвал одоо мөрдөж буй дугаарын хязгаарлалтыг түр зогсооно. Хязгааралалтын бүс Офицеруудын ордноос Таван шар, Төвийн салааны уулзвараас Долоон буудал хүртэлх замд үйлчилнэ.
Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын 98 дугаар тогтоолоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам баталсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулсан автомашины дугуйг энэ сарын 18-наас түгжиж эхэлнэ. Тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон буюу зогсох ёсгүй газар зогссон, автомашинаа бусдын хөдөлгөөнд саад учруулахаар тавьсан жолоочийн автомашиныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ачиж байсан. Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг гомдол ирсэн. Тиймээс дугуй түгжихээр болсон. Гэхдээ машин ачихаа болихгүй. Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замын нэгд үгээр эгнээнд байршуулсан машиныг ойрхон зайд чирэгч автомашинаар зөөж шилжүүлээд дугуйг нь түгжих гэнэ.
Дугуйгаа түгжүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлнө. Хэрэв ажлын цагт багтаж машинаа авахгүй бол түр саатуулах тусгай хашаа руу зөөнө. Жолооч дугуйг түгжихээс өмнө ирвэл зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлнэ. Харин зогсохыг хориглосон газарт автомашинаа тавьсан бол дугуйг нь түгжиж, салхины шилэн дээр нь холбогдох утасны дугаарууд тавьж байхаар болсон байна.