Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнөөдөр буюу наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл хотноо Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум эхлэх гэж байна. Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхлэх тус форумд оролцохоор Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
Форумын үеэр “Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд – 2014”, “Ухаалаг цахим-засаглал ба Хотын үйлчилгээний чанарт мэдээлэл технологийн үзүүлэх үүрэг” зэрэг олон сэдвээр хэлэлцэн, санал солилцох ажээ.
Дашрамд хэлэхэд, Зүүн хойд азийн хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форумын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцож үг хэлэх юм байна.