Өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Тав аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийнэ. Тэрбээр үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг АТГ-аас зөрчиж байгаа талаар Нийслэлийн прокурорын газар, ШШБЕГ болон ХЭҮК-т хандан албан бичгээр гомдол гаргасан ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж. Тиймээс энэ талаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхээр болжээ.