“СБЛ Хасын хүлэгүүд” клуб хоёр дахь жилдээ өсвөрийн сагсчдыг алдарт Майкл Жорданы сагсан бөмбөгийн сургалтанд хамруулахаар болжээ.
Өсвөрийн сагсчид Америкийн нэгдсэн улсад очоод байгаа аж. Тус сургалтанд “СБЛ Хасын хүлэгүүд” багийн өсвөрийн 14 тамирчин эх орноосоо оролцож байгаа юм байна.
АНУ дахь салбараас таван өсвөрийн тамирчин нэгдэн оролцох юм. Энэ удаагийн ээлжээс эхлэн эмэгтэй сагсчдыг сургалтанд оролцуулж байгаа аж.