“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцээд, түүнийг хууль бусаар алт олборлосон хэмээн үзжээ. Ц.Мянганбаяр тэргүүтэй долоон хүнийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлон онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгажээ. Шүүхээс Ц.Мянганбаярт яллах дүгнэлт үйлдсэн бол бусад холбогдогч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс түүнийг улсад 190 орчим сая төгрөгийн хохирол учруулсан, хэдий ч улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
М.Эрдэнэ