Categories
мэдээ нийгэм

Улаанхус сумын “ХААН“ банкнаас их хэмжээний мөнгө хулгайд алдагдав

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд байрладаг “ХААН” банкны салбарт энэ сарын 30-нд  хулгай орж, их хэмжээний мөнгө алга болжээ. Энэ талаар цагдаагийн эх сурвалжаас авсан мэдээллээр Улаанхус сумын “ХААН” банкинд хулгай орж их хэмжээний мөнгө алга болсон гэнэ. Хулгайч нар “ХААН” банкны хаалгыг эвдэлж орон кассанд байсан бэлэн мөнгө болоод сейфийг эвдэлж их хэмжээний мөнгө хулгайлсан байна. “ХААН” банкинд хулгайч орох үед дохиолол нь ажиллаагүй салгаатай байсан гэнэ. Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байгаа аж. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж гэмт этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. Удахгүй хэрэг илрэх бололтой. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар 40 гаруй сая төгрөг алга болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *