Улаанбаатар
хотын ерөнхий менежер өнөөдөр дараах шуурхайн үүргийг өглөө.
1. Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд оршин суугч иргэдийн авто
тээврийн хэрэгслийн дугаар, хаяг байршлын судалгааг наймдугаар сарын 7-ны дотор
гаргаж Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэх. /ЧД, СБД, БЗД-үүдийн ЗДТГ/
2. 2014-2015 оны өвөлжилтын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг
2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Захирагчийн ажлын албаны ИБХ-т
ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Харьяа газар /
3. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны А/133 дугаар
“Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулж
ажиллах. /Дүүргүүдийн ЗДТГ/
4. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/648 дугаар “Хог хаягдлын
зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг
хангуулж ажиллах,
- хог хаягдлын зориулалтын уутыг
тараах зохион байгуулалтын схемийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулах, - хороо, СӨХ, худалдаа, үйлчилгээ
эрхлэгчид, супермаркет, ус түгээх байруудаар дамжуулан уутыг тараах ажлыг
09-р сарын сарын 01-нээс эхлүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Ус сувгийн
удирдах газар/
5. Дүүргийн өмчид бүртгэлтэй усан оргилуур болон байгууллага,
аж ахуйн нэгжүүдийн усан оргилууруудын хэвийн үйл ажиллагааг хангуулах,
хяналт тавих талаар зохион байгуулсан ажлынхаа тайланг 2014 оны 09 дүгээр сарын
01-ний өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ-т
албан бичгээр ирүүлэх.
Жич: Зохион байгуулсан ажлын талаарх нэгдсэн тайланг Улаанбаатар
хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээ
авна.