Наймдугаар сарын 20-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган болох юм байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахтай холбоотойгоор хүндэтгэлийн чуулган зарлах гэнэ. Одоогоор УИХ-ын даргын ээлжийн амралт дуусаагүй тул хүндэтгэлийн чуулган зарлах захирамж гараагүй байгаа аж. Спикер ирэх долоо хоногт ажилдаа ороод албан ёсоор захирамж гаргах бололтой. Хүндэтгэлийн чуулганы дараа ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл ч байна.