АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгчид өчигдөр мэдэгдэл хийлээ. Түүндээ Хойд Солонгосын эрх баригчдад хандан дэлхий дахиныг цөмийн зэвсэгээр сүрдүүлэхийн оронд ард иргэдээ олигтойхон хооллохыг зөвлөөд “Хойд Солонгосын ард иргэдэд хэрэгтэй зүйлийг хийх цаг нь болсон. Эрх баригчид нь олон түмнээ хооллож, боловсрол олгоход илүү их цаг зориулж, бүх хүч чадлаа дайчлах болсон” гэв. Үүний өмнөх өдөр БНАСАУ-ын Цэргийн улс төрийн зөвлөлийн тэргүүн мэдэгдэл хийхдээ АНУ нь Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож байна хэмээн буруутгасан юм. Үүний хариуд Пентагоны албан ёсны төлөөлөгч ийнхүү мэдэгдэл хийжээ.
Ю.Дэлгэр