Хос залуус түүхийн хичээлийн багшийнхаа амь насыг хөнөөж, өмч хөрөнгийг нь хулгайлсан хэрэг Их Британид гарчээ. Гэмт этгээд болох 23 настай Кирсти Эдмондсон, 35 настай Кристофер Соерс нар их сургуулийн түүхийн хичээлийн багш, профессор Кеннет Чапмений амь насыг бүрэлгэсэн байна. Эх сурвалжийн дамжуулж буйгаар гэмт этгээдүүд аймшигт хэргээ үйлдэхээсээ өмнө багшийндаа хэдэн сар хамт амьдарсан байгаа юм.
Хэрэг Дээд Манчестерийн Экклест болсон бөгөөд энэ талаар нэг ч хүн мэдээгүй, бүр сэжиглэх ч үгүй байжээ. Харамсалтай нь залуус өөрсдийнхөө сельфи зургийг дарсан боловч зурагт нь талийгч багшийн цогцос гарсан аж. Тэд үүнийгээ мэдэлгүй онлайнд байрлуулсан бөгөөд албаныхан зургийн дагуу гэмт этгээдүүдийг сэжиглэн баривчилсан гэнэ. Тэд хохирогчийн бүхий л эд хөрөнгийг үрэн таран хийж, банкны дансыг нь ч хоосолсон байна. Мөн тэд хохирогчийн дүүгийн нөхрөөс мөнгө нэхэж байсан талаар Экклесийн цагдаагийн газраас мэдээлэв.
Хууль хяналтынхан залуусын хэд хэдэн сельфи зургийг гол нотлох баримт болгож байгаа ч гэмт этгээдүүд өөрсдийгөө буруугүй гэж мэлзсээр байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар гэмт этгээдүүд багшийгаа хөнөөхдөө героинийг үхлийн тунгаар тарьсан нь ч шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тодорхой болсон гэнэ.