Categories
гадаад мэдээ

ОХУ Украины хэд хэдэн бүтээгдэхүүнийг хоригложээ

Украинаас ОХУ руу ямар ч төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өчигдрөөс эхлэн импортлохыг хоригложээ. Украины үйлдвэрлэгчид мал эмнэлгийн, эрүүл ахуйн зохих шаардлага хангадаггүй, энэ зөрчлөө давтаж байгаа нь хориг тавих шалтгаан болжээ. Украины үйлдвэрлэгчид сүүн бүтээгдэхүүнд хэрэглэх антибиотик болон бусад бодисын тунг хянадаггүй аж. Зарим бүтээгдэхүүн дэх антибиотикийн тун арав дахин давсан тохиолдол удаа дараа гарсан байна. Мөн  Украины гахайн махан бүтээгдэхүүн, төмсийг ч Орос руу импортлохыг хориглосон байна. Украины бяслаг болон “Рошен” чихрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг ч хориглоод байгаа. Оросын зүгээс бүтээгдэхүүнийг нь чанар муутай хэмээн үнэлж, хориг тавьсан нь Киевийн сэтгэлд нийцэхгүй байгаа аж. Украины эрх баригчид энэ үйлдлийг  ОХУ-ын зүгээс Киевийн эсрэг явуулж байгаа  худалдааны дайн гэж үзсэн байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *