Categories
мэдээ нийгэм

“Сэлбийн хурдны зам”-ын солбилцлыг баталлаа

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан “Гудамж” төслийн хүрээнд баригдах “Сэлбийн хурдны зам”-ын талбайн солбилцлыг хавсралтаар баталлаа.

Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахыг, талбайн солбилцол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй байх, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбилцлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдон гарах асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа. Газар чөлөөлөхтэй холбогдон гарах нөхөн олговрыг санхүүжүүлэхийг “Гудамж” төслийн нэгжийн захирал Б.Батболдод даалгав. “Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн автозамын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор босоо тэнхлэгийн дагуу Сэлбийн хурдны замыг барьж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

“Гудамж” төслийн хүрээнд Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл баригдах Туулын хурдны зам ашиглалтад орж тухайн замаар зорчих тээврийн хэрэгслийн тодорхой хэсэг нь хотын төв рүү орох, мөн буцах зайлшгүй шаардлага гарна. Дээрх хурдны замаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг Сэлбийн хурдны замаар зохицуулах юм.

Сэлбийн хурдны зам нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын Улаанбаатар хотын хойд хэсгээр өнгөрөх АН3 замтай холбогдохоор төлөвлөгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *