Энэ зуны хамгийн том үндэсний хувцас загварын шоу болох “NOMADIC FASHION SHOW” -г ирэх сарын 8-ны баасан гарагт 20:00 – 24:00 цагт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулахаар болжээ. Тоглолтын билетийг “Баянгол” зочид буудлаас авах боломжтой. Энгийн тасалбар нь 80.000 төгрөг, VIP нь 180.000 төгрөгийн үнэтэй юм байна.