10. Берри Уолл
Эвандер Берри Уолл бол 19-р зууны сүүлээр Нью-Йоркод амьдарч байсан ганган эр. Тэр 18 настайдаа саятан болж, зүйрлэшгүй тансаг амьдарч эхэлжээ. Нэг дор 5000 зангиа, 300 хос бээлий худалдаж авах нь түүнд юу ч биш бөгөөд оргилуун дарснаас өөр зүйл уудаггүй байжээ. Тэр смокинг өмссөн анхны америк хүн гэнэ. Нэг удаа бооцоо тавьж өглөөний туршид 40 хувцас сольж өмсөн хожиж байсан удаатай.
9. Ромын хаан Калигула
Калигула хаан алтанд тун дуртай хүн байсан гэнэ. Тэр алтыг биеэрээ мэдрэхийн тулд алт дүүргэсэн онгоцонд хэвтэж, шалан дээгүүр дэвсээд дээгүүр нь хөл нүцгэн явдаг байжээ. Мөн алт эрдэнэсээр чимэглэсэн эмэгтэй хүний хувцас өмсөх, алтны хольцтой хоол идэх, зочдоо гайхуулахын тулд алтны орцтой талх идүүлэх дуртай байсан гэнэ. Цөөхөн жил хаанчлахдаа тэрээр 27 сая алтан зоос үрсэн гэдэг.
8. Эдвард Хьюз Бол Хьюз
Эдвард бол анхны денди нарын нэг. 23 настайдаа жилд 40 000 фунт стерлингийг орлоготой өв залгамжлагч болжээ. Баяжмагц жентельмен стилийн хувцсыг авдар авдраар цуглуулах болсон байна. Түүнийг анд явахад зэвсэг хэрэглэл, архи дарс, хоол унд барих боолчуудын бүтэн арми дагалддаг байсан гэнэ. Харамсалтай нь Эдвард мөрийтэй тоглоомонд донтож азгүй хожигдолтоороо алдаршжээ. Найз нөхөд нь анхааруулсаар байсан ч Эдвард тоосонгүй байсаар нэг орой 45 000 фунт стерлинг / одоогийн ханшаар 37 сая фунт стерлинг / алдсан гэдэг. Маргааш нь мань эр өрөө төлөлгүй Парис руу зугтаж, тэнд насан эцэс болтлоо нам гүм амьдарсан гэдэг.
7. Маркиз Англси
Генри Сирил Пейдж буюу Англсийн 5 дахь маркиз бол 19-р зууны эх, 20-р зууны эхэн үед этгээд сонин хувцас, ухаангүй тэнэг аашаараа Англи даяар цууд гарсан эр байв. Тэр гэр бүлийнхээ 110 000 фунт стерлингийн хөрөнгийг / одоогийн ханшаар 8 сая фунт стерлинг / үгүй хийж дуусгасан гэнэ. Мөнгийг голдуу үнэ ихтэй хувцас хунарт зарцуулдаг байсан тэрээр нэг костюмыг нэг л удаа өмсдгөөрөө зард гарчээ. Эцсийн эцэст үгүйрэн хоосорч хамаг хувцаснуудаа зарсны дараа түүнд дахиад эрдэнийн чулуу шигтгэн оёсон 100 гаруй шинэ костюм үлдсэн гэдэг. Гэхдээ хамгийн гайхалтай нь, түүний гараж доторх асар олон тооны машины яндангаас нь төрөл бүрийн үнэртэн савсаж байхаар өөрчилсөн байжээ.
6. Гордон Беннетт
Джеймс Гордон Беннетт бол Нью-Йорк Геральдыг үндэслэгч Беннеттын хүү бөгөөд анхны плейбой нарын нэг юм. Эцэг нь маш хөдөлмөрч ухаалаг бизнесмен байсан бол хүү нь мөнгө үрэхээс өөрийг мэддэггүй нэгэн байв. Тэрээр амьдралынхаа туршид 40 сая доллар үрсэн гэдэг. Нэг удаа халаасанд багтахгүй байна гэсэн шалтгаанаар томоо гэгч боодолтой мөнгийг галд шидэж байжээ. Түүнийг авах гэсэн хүнийг зандран зогсоож “болох ёстой юм болж байна” гэж хэлсэн гэдэг. Түүний хамгийн хөгжилтэй үйлдэл нь өглөө бүр шинэ тос идэхийн тулд далбаат онгоцон дотроо үнээнд зориулсан өрөө бариулсан явдал гэнэ. Түүгээр ч зогсохгүй үнээг маш тансаг ахуйгаар хангаж, халуунд сэнсээр үлээлгэн, хүйтэнд ноосон хөнжлөөр хучдаг байсан гэдэг.
5. Говард Хьюз
Говард Хьюзыг 19 настай байхад эцэг нь өндөр орлоготой нефтийн бизнесээ үлдээгээд нас баржээ. Их хөрөнгөний эзэн болмогц Хьюз 20-30-аад онд нэрд гарч байсан кинонуудыг продюсорлож эхэлсэн байна. Дэлхийн 2-р дайн эхлэхэд Хьюз нисэх компани худалдан авч, дайн дууссаны дараа өөрийн кино студитэй ч болжээ. 60-аад онд Хьюз дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд орж тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болов. 1966 онд өөртэйгөө зөрчилдсөн менежерийг халахын тулд л Лас-Вегасын нэгэн казиног худалдан авч байсан гэдэг. Нэг шөнө сэрээд телевизор асаатал сонирхолтой юм юу ч байгаагүй тул телевизийн студийг худалдан авч, түүний нойр хүрдэггүй шөнө сонирхолтой кино гаргаж байхыг тушаасан гэнэ.
4. Мария Антуанетта
Мария Антуанеттагийн амьдрал зөрчилдөөнөөр дүүрэн байсан ч тэр үнэхээр эд баялагт умбаж байжээ. Тэр жилд 300 даашинз хийлгэдэг бөгөөд нэг даашинзыг нэг л удаа өмсдөг байсан гэнэ. Ялангуяа түүний үс засалт их алдартай. Гурил ховор байсан тэр цагт тэр үснийхээ ширхэг бүрийг гурилдан орж ирдэг байсан гэнэ. Нэг удаагийн хүлээн авалтан дээр үсээ жижиг завь хэлбэрээр зассан байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.
3. Ким Чен Ир
Хойд Солонгосын удирдагч байсан тэрээр хэмжээлшгүй эрх дархаа бүрэн эдэлж наргиж цэнгэхийг үзүүлж өгдөг байсан гэнэ. Их өлсгөлөнгийн үеэр хэдэн мянган шил коньяк зоорилж, нохдоо дорд хүмүүсээсээ илүү сайн хооллодог байв. Түүнд хоол хийх цагаан будааны ширхэг бүрийг шалгаж, өчүүхэн төдий “дефект” байвал өлсгөлөн болж буйг үл хайхран шууд хаядаг байсан гэдэг. Их удирдагчид өдөр бүр онгоцоор шинэхэн хавч авчирдаг байсныг тэр мөнгөн савхаар тамшаалан зооглодог байсан гэнэ.
2. Клеопатра
Клеопатра бол Эртний Египтийн фараонуудын үр удам бөгөөд эд баялаг, эрх дарх ихтэй эмэгтэй байжээ. Түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 22-т бичигддэг түүнийг 95 тэрбум долларын хөрөнгөтэй байсан гэж үздэг. Тэрээр дэлхийн хамгийн том сувднуудыг цуглуулдаг байсан гэнэ. Одоо энэ цуглуулга байхгүй, учир нь Клеопатра түүнийг цуунд уусгаад ууж орхисон гэдэг. Энэ нь хатан хааны нууц амраг Антоний ийм их баялгийг Клеопатра ганцаараа эдэлж элээж амжихгүй гэж егөөдснөөс үүдэлтэй гэцгээдэг.
1. Пабло Эскобар
Пабло Эскобарын кокаины эзэнт гүрний оргил үед зөвхөн мөнгө боох резинд л 2500 доллар зарцуулагддаг байсан гэнэ. Машин дүүрэн бэлэн мөнгө бол юу ч биш, гэрт нь мөнгө хадгалах зайгүй болоод ирэхээр хүмүүст хөлс төлж гэрт нь мөнгөө нуудаг байжээ. Нэг удаа Пабло дулаацахын тулд л хэдэн сая доллар шатааж байсан гэдэг. Тэрээр Колумбын засгийн газрын бүх өрийг / 10 тэрбум доллар / дарж оронд нь эрх чөлөөтэй болох санал тавьсан ч эрх баригчид хүлээж аваагүй байна.