Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хорооллын захиалагчийг тодруулах хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-н буюу маргааш 15.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулахаар тов тогтоосон ч хойшлуулах шийдвэрийг гаргажээ.
Хойшлуулах шийдвэрийг ийн гаргасан нь иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй холбоотой аж. Иргэдийн зүгээс “Зуны амралт эхэлж, хөдөө орон нутагт амарч байгаа тул сугалаанд оролцох боломжгүй байна. Сугалааг хойшлуулж өгнө үү” гэжээ. Иймээс Төрийн орон сууцны корпориацаас иргэдийн санал хүсэлтийн харгалзан үзэж сугалааг хойшлуулах болсон байна.
Сануулахад, “Буянт ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэ удаад 323 захилагчийг тодруулах сугалаа амралт дуусч, ажил жигдрэх хүртэл хойшилж байна.
М.Эрдэнэ