Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн Бакуд зодоглоно

Азербайжаны нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гранпри” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно. Долоо дахь удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ. Манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ес, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд зургаа, нийт 15 бөх уригдсан юм. МЧБХ-ноос дараах бүрэлдэхүүнийг тус тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Эрэгтэй чөлөөт бөх:

70 кг: Батчулууны Анхбаяр. ”Харгант-Цамхаг” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

97 кг: Доржхандын Хүдэрбулга. ”Ганьт” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, азийн аварга

Эмэгтэй чөлөөт бөх:

48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл. ”Хангарьд” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

53 кг: Эрхэмбаярын Даваачимэг. ”Хилчин” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга

55 кг: Пүрэвдоржийн Орхон. ”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

60 кг: Тунгалагийн Мөнхтуяа. ”Хангарьд” клуб, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт

69 кг: Бадрахын Одончимэг. ”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт

75 кг: Очирбатын Бурмаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт

Дасгалжуулагчид:

Буяндэлгэрийн Батбаяр. Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Бямбаринчингийн Баяраа. Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, боловсролын доктор

Шүүгч:

    Баатарын Төмөрбаатар, олимпийн зэрэглэлийн шүүгч

(МЧБХ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *