Categories
мэдээ нийгэм

Дэн буудлуудад шалгалт хийжээ

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудалд шалгалт хийжээ. Амралтын өдрүүд буюу бусад үеэс ачаалал ихтэй үед зохион байгуулагдсан тус шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулжээ.

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачит сун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.

Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт  32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг,дөрвөн иргэнд 434мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

Д.САР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *