Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Алтны олборлолтыг дэмжих зорилгоор Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Ажлын хэсгийг байгуулж “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулсан.

Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлжээ.

Эдгээр компаниуд “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

Алтны олборлолтыг хийж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгох эхний шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авахад бэлэн болжээ.

Ингэснээр 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр 200 тэрбум төгрөг олгох боломжтой юм байна.