Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжааны цагдаа руу халдсан хүмүүсийг буудан хөнөөжээ

Хятадын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны аюулаас хамгаалах хүчний байгууламжид бүлэг этгээд өнөөдөр халджээ. Халдсан 13 хүнийг цагдаа нар буудан хөнөөсөн байна.

Халдагчид Кашгар хотын байгууламжид машинтай очиж, тэсрэх төхөөрөмж дэлбэлжээ. Үүний улмаас гурван цагдаа шархадсан аж. Дэлбэрэлтийн уршгаар учирсан хохирлын хэмжээ тодорхой бус байна.

Шинжаанд сүүлийн үед удаа дараа эсэргүүцэл, халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдсэн билээ.

Шашны үйл ажиллагааг нь хатуу хянаж, олонх болох хан үндэстэн хятадуус ялган тэгш бус хандаж буй Хятадын засгийн газарт үндэстний цөөнх уйгарчууд дургүйцэж байна.

Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд халдагчид Шинжааны нийслэл Өрөмч хотын зах руу хоёр машинтай дайран орж, тэсрэх төхөөрөг дэлбэлэн 39 хүний аминд хүрсэн юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Өрөмчийн төмөр замын буудалд болсон дэлбэрэлтэд гурван хүн амь эрсэдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *