Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл, Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж буй “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д оролцогч болон гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсөвт голлох үүрэгтэй уул уурхайн салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болох зорилт хэрэгжиж байна. Уул уурхайн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогыг Улсын Их Хурал батлахаар болсон. Бодлогын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр болон гадаад дотоод гэж ялгахгүй байх, эрх зүйн орчныг тогтвортой байлгах гэсэн хөрөнгө оруулагчдын саналыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ хуулиар эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан зорилтуудаа хуульчлах, хайгуулын салбарт шинээр хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан гэдгийг онцолсон юм.
Харин Эдийн засгийн яамнаас эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ хуулиудад хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх, татварын бодлогоо уян хатан болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл явцыг хөнгөн шуурхай болгох талаар тусгасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.
Монгол Улс хоёр хөрштэйгөө болон бүс нутгийн, дэлхий дахины эдийн засгийн интеграцид байр сууриа улам бэхжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өдгөө 42 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой болсон. Ингэснээр харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдэж байна гэж Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ.
Эрчим хүчний салбар ТЭЦ-3 станцын 50 Мвт-ын өргөтгөлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ойрын хугацаанд эдийн засгийн салбарууддаа хүндрэл учруулахгүйгээр хуучин станцуудаа өргөтгөх замаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангана гээд цаашдаа хөрөнгө оруулалт шаардсан эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг барихаар зорьж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсөвт голлох үүрэгтэй уул уурхайн
салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болох
зорилт хэрэгжиж байна. Уул уурхайн салбарт 2025 он хүртэл баримтлах
бодлогыг Улсын Их Хурал батлахаар болсон. Бодлогын хүрээнд хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр
болон гадаад дотоод гэж ялгахгүй байх, эрх зүйн орчныг тогтвортой
байлгах гэсэн хөрөнгө оруулагчдын саналыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ ирэх долоо
хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ хуулиар эрдэс баялагийн салбарт баримтлах
бодлогод тусгагдсан зорилтуудаа хуульчлах, хайгуулын салбарт шинээр
хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд
тусгагдсан гэдгийг онцолсон юм.
Харин Эдийн засгийн яамнаас эрх
зүйн орчныг сайжруулах зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн
барьжээ. Энэ хуулиудад хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх,
татварын бодлогоо уян хатан болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл
явцыг хөнгөн шуурхай болгох талаар тусгасан талаар Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.
Монгол Улс хоёр хөрштэйгөө болон
бүс нутгийн, дэлхий дахины эдийн засгийн интеграцид байр сууриа улам
бэхжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өдгөө 42 орны иргэд Монгол Улсад
визгүй зорчих боломжтой болсон. Ингэснээр харилцаа хамтын ажиллагаа,
хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдэж байна гэж Гадаад
харилцааны сайд Л.Болд мэдээллээ.
Эрчим хүчний салбар ТЭЦ-3
станцын 50 Мвт-ын өргөтгөлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Ойрын хугацаанд эдийн засгийн салбарууддаа хүндрэл учруулахгүйгээр
хуучин станцуудаа өргөтгөх замаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангана гээд
цаашдаа хөрөнгө оруулалт шаардсан эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг
барихаар зорьж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. – See more at: http://politics.time.mn/content/46693.shtml#sthash.Tj01GJSj.dpuf