Өглөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цонжинболдогийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус 08.00 цагийн үед осолдож , ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алджээ. Автобусанд нийтдээ 47 хүн зорчиж байсан бөгөөд 40 гаруй хүмүүс хүнд гэмтэн Налайх дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Бүх хүнд гэмтсэн иргэдийг одоо ГССҮТ-д авчирч байгаа юм байна. Мөн аймгийн төвөөс осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхнийг яг одоо Улаанбаатар хот руу авчирч байгаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврах шуурхай салбарын алба хаагчид, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 автомашин, 41 хүн ажиллажээ.
Categories