Categories
мэдээ соёл-урлаг

Төв талбайд “Задгай цагаан”-тай

Монголын үндэсний радиогийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж буйгйин нэг нь ирэх ням гаригт Чингис хааны нэрэмжит төв талбайд болох нээлттэй өдөрлөг юм.

Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх юм байна.  Нээлттэй өдөрлөг монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлж, үйл ажиллагаа өндөрлөх нь.

Харин өдөрлөгийн хоёрдахь хэсэг болох “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжиг 20.00 цагаас эхэлж, сонсогч олон нийтээ бүжгэнд урих юм байна. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болохоос гадна шилдэг бүжигчдийг шалгаруулах гэнэ.