УИХ-ын дарга З.Энхболд Аудитын газраас өнгөрөгч оны гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Бразил руу хурлын үйл ажиллагаатай танилцана хэмээн явсан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн томилолтод аудитын акт гаргасан талаар мэдээллэв. УИХ-ын даргын хэлснээр Дарханы Иргэдийн төлөөлөгчид Дубай явцгаасан, НИТХ-ын төлөөлөгчид Бразил явсан тохиолдлууд дээр Ерөнхий Аудитор акт тавьж буй гэнэ. Ингэснээр Дарханы болооод Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Дубай болон Бразил явахдаа төсвөөс гаргуулсан мөнгөө эргүүлэн хувиасаа төлөх үүрэг хүлээх аж.