Йорданийн хаан Абдалла II Чеченьд айлчилж байна. Тэрээр Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын урилгаар өнөөдөр Грозный хотноо хүрэлцэн очсон юм. Энэ нь хаан Абдалла II-ийн Хойд Кавказад хийж буй анхны айлчлал. Тэрээр Грозныйд хүрэлцэн очсон даруйдаа Чеченийн Ерөнхийлөгчийн хамт өнгөрсөн жил шинээр баригдсан Аргун дахь Айман Кадыровын нэрэмжит мечетийг үзэж сонирхсон байна.
Ю.ДЭЛГЭР