1999 оноос эхлэн Г.Буяндоржид залилуулчихлаа, дээрэмдүүлчихлээ гэсэн мэдээлэл тасрахгүй явсаар өнөөдрийг хүрэв. “Олон хавар нэгэндээ” гэгчээр Г.Буяндорж бусдыг залилан онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэх зүйл ангиудаар ял төлөвлөөд байгаа аж. Тэрээр урьд нь бусдыг залилан онц хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлига өгсөн гэх мэт хэргүүдээр шүүхэд дууддагдсан ч “Өршөөлийн хууль”-д хамрагдаж байжээ.
Хоёр ч удаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан Г.Буяндоржийн холбогдох хэрэгт Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга зэрэг хүмүүс холбогдон яллагдагчаар татагдсан байна. Бусдад учруулсан хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 248.4-т зааснаар түүнд ял төлөвлөсөн бөгөөд арав хүртэл жилийн хорих ял оноох магадлалтай юм байна.