Хэнтий аймгийн төв Чингэс хотод “Жижиг эрдэнэ” нэртэй бетон зуурмагийн үйлдвэр нээлтээ хийжээ. “Юна”, “Жижиг эрдэнэ”, “Элбэг баян говь” компаниуд хамтран байгуулсан “Жижиг эрдэнэ” компани нь М100-М350 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэх юм байна. Нэг шоо метр зуурмаг 142-182 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ. Тус үйлдвэр хоногт 1200 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус үйлдвэр үүд хаалгаа нааснаар ажилгүй байсан орон нутгийн 30 гаруй залуусыг ажлын байраар хангажээ.
Тус компаниуд цаашдаа хамтран төмөр бетон хийцийн үйлдвэр байгуулахаас гадна төрөл бүрийн блок үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Э.ЭРДЭНЭ