Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр буюу 6 сарын 14 өдрөөс эхлэхээр болжээ. Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.
Үүнд троллейбусны Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл, М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт 8 тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүддээ үйлчлэх бөгөөд том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.