Дэнжийн мянгад байрлах гэр хорооллын айлууд дунд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн бий болжээ. Эзэн нь С.Өлзийтогтох. Ойр хавийнхан энд ирж салхилах дуртай гэнэ. Хүүхдийн, том хүний гурван завьтай. 15 минут завиар явахад 500 төгрөг, цаг нь 2000 төгрөг болдог аж. Гэр хорооллын хогийг цэвэрлэн “Ногоон нуур” бий болгожээ. 10 гаруй машин хог ачсан гэнэ. Солонгост ажиллаад ирсэн С.Өлзийтогтох найзындаа ирээд буцахдаа энэ хавийн хад асгатой тогтоцыг ажиглаад “Усан оргилуур бий болгож болох юм байна” хэмээн бодсон аж. Нуурыг байнга цэвэрлэж шинжлүүлдэг гэлээ. Тэрбээр Солонгост хуримтлуулсан бүх мөнгөө энэ нууранд “хийж”, бас Хас банкнаас зээл авсан аж. Өвөлдөө нуур хөлддөг болохоор мөсөн гулгуур ажиллуулдаг байна. Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.Мягмарсүрэн хийв.
One reply on ““Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru