Categories
мэдээ нийгэм

“Ноёд” группээс мэдэгдэл гаргалаа

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржтой холбогдолтой сөрөг мэдээ,
мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэлээд цацагдах
болсон. Тиймээс дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор тус группээс  дараах
албан ёсны мэдэгдлийг  хүргэж байна.

“Ноёд” группийн захирал Г.Буяндоржтой холбоотой энэхүү асуудал нь
Монгол Улс, төр түмэнд нэг ч төгрөгний хохирол учруулаагүй, улсын төсөв
болон хөрөнгийг шамшигдуулаагүй,  Монгол Улсын эдийн засагт ямар нэг
хохирол учруулаагүй билээ. Энэ нь Хятадын “Тайшинь” ХХК-тай аж ахуй
нэгжийн гэрээний маргаантай асуудал юм. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн
үйлдвэр”-ийн удирдлагуудтай ямар ч холбогдолгүй нь нотлогдон, хууль
хяналтын байгууллагын харъяаллаас нэгэнт гарсан нь батлагдсан.

Дээрх асуудлыг С.Билэгт гэгч эмэгтэй “Ноёд” констракшины хөрөнгийг
булааж авах бусармаг, шунахай, санаатайгаар уг үйл ажиллагааг зохион
байгуулалттайгаар явуулж байна.

Ийнхүү гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг олон нийтэд удаа дараа
хүргэж байгааг эсэргүүцэн зохих ёсны дагуу холбогдох хууль, хяналтын
байгууллагад бид хандаад байна.

“Ноёд” констракшины гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их
хэмжээний мөнгө шамшигдуулсан иргэн С.Билэгт нь  өмнө нь залилангийн
хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан.  Одоо иргэдээс болон “Ноёд”
констракшины мөнгө, хөрөнгийг залилан авсаныг хууль хяналтын байгууллага
хоёр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Нийслэлийн ШШГЕГ-ын 404
тоот өрөөнөөс тус констракшины аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга
тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү
үүсгэн шалгаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талаас тайлбар авалгүйгээр  нэг талыг
барьж мэдээлэл хүргэж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Үүний
улмаас Г.Буяндоржийн гэргий, МУГЖ Т.Ариунаа болон түүний үр хүүхдүүдэд
сэтгэл зүйн хувьд сөргөөр нөлөөлж ажил хөдөлмөр эрхлэх, тайван амьдрахад
саад учруулсаар байна.

Иймд иргэн С.Билэгт болон түүний хамсаатнуудаас энэхүү увайгүй, явуургүй, бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ.

“НОЁД” групп

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *