Categories
мэдээ нийгэм

Ашиглахаа больсон барилгыг дахин төлөвлөж иргэдийг орон сууцжуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцэн баталжээ. Энэхүү хуралдаанаар нийслэлийн иргэдийг  таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах аж. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ.  Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 535 орон сууцны барилга  өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 210 барилгыг сайжруулан ашиглах боломжтой бол газар хөдлөлтөд тэсвэргү 325 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөтөд оруулах шаардлагтай болсон байна. 

Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү том ажил гэдгийг албаныхан онцолж байна. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх юм байна.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй, сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж чөлөөлөх үйл ажиллагага хэрэгжүүлэхээр журамд заажээ. Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох юм байна. өсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхаар журамд тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *