АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Белгийн нийслэл Брюссель хотноо “Их 7” уулзалт зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Тус уулзалт хямралыг далимдуулж Крымийг өөртөө нэгтгэсэн Оросыг буруутгасан өнгө аястай үргэлжилжээ. Тэд Крымийг Украинд нэгтгэх нь зөв хэмээн үзэж, Орост шаардлага хүргүүлсэн байна. Канцлер Ангела Маркел “Путин зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хэдий бүх нийтийн санал асуулга явагдаж Крым Оросын их газартай нэгдсэн ч Путин тус газар нутгийг Украинд өгөх хэрэгтэй. Бидний саналыг эсэргүүцсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах болно” гэжээ. Герман, Франц, Канадын удирдлагууд Орост шинэ хориг тавих санал гаргасан байна. Харин АНУ, Японы удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах санал гаргасан гэнэ. Их гүрнүүдийн уулзалтад сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа ОХУ оролцсонгүй.