Categories
гадаад мэдээ

Хүүхдүүд илчлэг ихтэй хүнсэнд донтож болзошгүй


Насанд хүрэгчид согтууруулах ундаа болон мансууруулах бодист донтдог шиг хүүхдүүд илчлэг ихтэй хүнсэнд /”junk food”-тэжээллэг чанар бага, тос, сахар, давс зэргийн агууламж өндөр хоол хүнс/ донтох боломжтой гэж АНУ-ын судлаач мэдэгдлээ.
АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаач Эшли Жеархардтын үзэж буйгаар, өндөр хэмжээнд боловсруулсан бүтээгдэхүүн иддэг хүүхдүүдэд хяналтаа алдах, тэвчээргүй болох зэрэг донтолтын сонгодог шинж тэмдгүүд ажиглагдаж болзошгүй.
Тархинд нь өдөөгч хянагч бий болоогүй байдаг учраас насанд хүрсэн хүмүүсээс илүү нярай хүүхдүүд донтолтод илүү өртөмтгий байж магадгүй гэж тэрбээр тайлбарлалаа. Хүүхдүүдийг эрүүл байлгах хамгийн зөв арга бол “junk food” идүүлэхгүй байж, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглүүлэх гэж Жеархардт зөвлөв.