Удахгүй болох Эх үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын албаныхан “Хүүхэд бидний ирээдүй” хүмүүнлэгийн арга хэмжээг өнөөдөр хийх гэж байна. Энэ хүрээнд 13.00 цагт “МИАТ” ХК-тай хамтран “Бойнг 737-800” буюу шинээр авчирсан “Гүег хаан” онгоцыг хүүхэд, багачуудад үзүүлж сонирхуулахаар болжээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 9,10,16 дугаар хорооны нэн ядуу болон амьжиргааны түвшингээс доор орлоготой айл өрхийн 60 гаруй хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулах юм байна.