Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирал А.Галтбаярыг огцрохыг шаардав

МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийн àðãà áàðèë áóðóó áàéãààä òóñ ñóðãóóëèéí áàã íàð áóõèìäàæ áàéãààãàà èëýðõèéëëýý.  Òýä “МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, түүний явц”-ын талаарх судлагааг ºíãºðñºí äºðºâä¿ãýýð сарын 10-15-ны өдрүүдэд нийт 521 багш 237 ажилтаны дунд явуулахад 83.5 õóâü нь өнөөгийн удирдлагад сэтгэл ханамжгүй байгаа ãýæ õàðèóëñàí. 87-гоос илүү хувь нь МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх бэлтгэл хангагдаагүй гэж үзэж бàéíà. 90 орчим хувь нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэсэн дүн гарñàí” ãýâ.
МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Б.Болд-Эрдэнэ, МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Чойсамба, МУИС-ийн ОУХС-ийн багш Б.Лхамсүрэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Д.Энхжаргал нар болон бусад багш  оролцсон ба тэд юуны түрүүнд тус бүтцийн өөрчлөлтийг хийхээс өмнө шат дараалсан арга хэмжээг авах ёстой байсан гэдэгò хатуу байр суурьтай байгаа ажээ. Үүнд нэгдүгээрт сургуулийн хууль, стандарт, зорилго зэрэг өргөн хүрээг багтаадаг дээд боловсролын бодлогын талаар хэлэлцэн шинэчлэж, хоёрдугаарт хөтөлбөрийн шинэчлэлийн үе шаттай бодлогыг сургуулийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэх арга замтай уялдуулж ажиллах чигийг тогтоож өгөн, үйл хэрэг болгосны эцэст сая бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн индекс, стандартыг шинэчлэх тухай авч хэлэлцэх ёстой байлаа гэж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Б.Болд-Эрдэнэ хэлэв. Түүнчлэн “МУИС-ийн багш нарын холбоо”-ноос захирлуудын явуулж буй хууль бус, судлагаа үндэслэлгүй, бодлого төвлөгөөгүй бүтцийн өөрчлөлтийн талаарх албан бичгийг БШУ-ны сайд Л.Гантөмөрт ãóðâàí удаа хүргүүлж, хэдэн ч удаа биечлэн уулзсан боловч тоймтой хариу өгөхгүй байж байгаад Дэд сайд Б.Ургамалцэцэгийн гарын үсэгтэй “Багш нартай хамтран ажиллахыг захирал А.Галтбаярт үүрэг болгосон тухай”, “Тус шинэчлэл үнэн зөв болох нь шүүхээр тогтоогдсон тул сайд дахин тушаал заавар гаргахгүй” гэсэн өөр утга санаа бүхий хоёр бичгийг нэг өдөрт хүргүүлсэн явдалд ихээхэн гайхаж эгдүүцэж буйгаа тус хуралд оролцсон багш нар илэрхийлэâ.
    Тэд мөн захирал А.Галтбаярыг огцрох ёстой гэсэн албан бичгийг хүргэх гэж байгаагаа мэдэгдэж, энэ нь гурван шалтгаантай гэсэн юм. Нэгдүгээрт өөр сургуулиас МУИС-т шилжин суралцах хүсэлтэй оюутнуудаас саяас гурван сая төгрөгний хураамжийг ямар ч үндэслэлгүйгээр авдаг болох, хоёрдугаарт сургалт эрхэлсэн захирал О.Мөнхбат, Бакалаврын сургалтын албаны дарга Ч.Ундрам, ОУХ-ны сургуулийн захирал С.Баттулга нарыг 50 хувийн профессорын албанд томилж, тэдэнд давхар дээл өмсгөснөөр МУ-ын Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, гуравдугаарт захирал хүн байж сургуулийнхаа нэр төрийг байж боломгүйгээр гутааж мөн тус шинэчлэлийн арга барилыг буруушааж байгаа багш нарыг улс төржиж байна хэмээн үндэсгүй гүтгэсэн  явдалдаа хариуцлага хүлээх ёстой гэж байв. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол цааш нам засагт хандан шат шатны арга хэмжээг авах болно. Учир нь нам засаг бол ард түмний төлөө байгууллага тул тэдний үйл хэрэгт боловсролын асуудал ч хамаатай гэж үзэж байна гэсэн юм.
    Õарамсалтай асуудал бол энэхүү гажуудалтай бүтцийн өөрчлөлтийн улмаас хохирч үлдэх хүмүүс нь хамгийн түрүүнд оюутан залуус болохыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Д.Энхжаргал онцлон хэлëýý. Тэрээр “Ìэргэжлийн сургалтыг олгоход тийм ч хангалттай бус байдаг дөрвөн жилийн хугацааг дахин хумьж 2.5 жил болгосон нь байж болшгүй асуудал бөгөөд хожим энэ бүхнээс үүдэх хямралыг арилгахад маш их хэмжээний цаг, хүчийг зарцуулах хэрэгтэй болно. Учир нь эдийн засгийн салбарт гарсан хямралыг арилгахад хоёр жил зарцуулахад хангалттай байдаг бол боловсролын салбарт үүссэн гарз хохирол, алдаа эндэгдлийг засч залруулахад арван хэдэн жилийн уйгагүй хөдөлмөр шаарддаг. Тиймээс бид ардын хүүхдүүдийн оюун санааг зүгээр харж суугаад тоглуулахгүй” гэж хатуу мэдэгдсэн юм.