Categories
мэдээ нийгэм

Гэртээ байсан гурван иргэнийг дайрч, зугтсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Айлын гэр мөргөж гурван хүн гэмтээгээд зугтсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарч байсан. Тэгвэл энэ дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаарын автомашин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян уулын 15-73   тоотод амьдрах Г.Мөнхдэлгэрийн хашаа болон гэрийг дайрч 1177644 төгрөгийн хохирол учруулж ослын газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар энэ сарын 01-ний өдөр 144 тоот яллах дүгнэлт үйлдэн  хэргийг дүүргийн эрүүгийн анхан шатны 2-р шүүхэд шилжүүлжээ.