Энэ сарын 19-ний өдөр 15:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.Премио” маркийн 74-88 УНҮ дугаарын суудлын авто машинтай мөргөлдсөнөөс зорчигч А.Цэвээнпүрэв, БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан осол гарсан. Одоогоор “Хово” маркийн 26-52 УБР дугаартай автомашины жолооч Ж.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.