Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар олимпийн медальт тамирчдад олгодог тэтгэлгийг хүртдэг. Тэгвэл Цагаанаа гавьяат хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах зорилготойгоор Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалингаараа таван ханатай гэр худалдан авчээ. Тэрээр гэрээ Нисэхэд байдаг хашаан дотроо барьсан юм байна. Гэтэл өнөөх гэрийг нь хулгайлаад аваад явчихсан гэнэ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүний хөдөлмөрөөрөө олсон зүйлийг зүгээр ингээд хулгайлаад явахаасаа санаа нь зовдоггvй юм байх даа. Хулгай хийх бас хөдөлмөр юм болов уу. Гар нь татаасай. ХУД цагдаа нар минь сайн ажиллаж хулгайчийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.
Э.ЭНХ