Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн үйлчилгээг шүүмжиллээ

Засгийн газар 2011 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 41 аж ахуйн нэгжид 13,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Авто тээврийн тухай хуульд “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах” гэж заасан ч хэрэгжихгүй байгаа, тэр ч бүү хэл сонсголгүй, хэлгүй иргэдийг үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээ үзүүлсээр байхад чимхэж шалгадаг хэмээн Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.
     Нийслэлийн хэмжээнд 25 аж ахуйн нэгжийн 1174 автобус нийтийн тээвэрт явдаг боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тээврийн хэрэгсэл байдаггүй аж. Мөн ойрын хугацаанд нийслэлд 250 орчим шинэ нийтийн тээврийн автобус импортоор оруулж ирэх гэж байгаад “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” шүүмжлэлтэй хандаж байна. Тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин “Ecobus”-ийн байгальд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой автобус сонгохыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *