Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. Айлчлал тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийх юм байна. Мөн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багтжээ. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж иржээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.