Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо (МБФХ)-ноос “Монголын мистер” тэмцээн зохион байгуулахаар болжээ. Өнөө жил 24 дэх удаагаа зохион байгуулж буй уг улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Тэмцээнд түрүүлсэн тамирчныг Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах талаараа хоблооны удирдлагууд мэдээллээ. Энэхүү тэмцээн 11 ангиллаар явагдах аж. Үүнд эрэгтэй 60, 65, 70, -75, +75 мөн 21 наснаас доош, 40-өөс дээш масстар Фитнесс, мисстер Фитнесс, буюу эмэгтэй тамирчид нь мисс Фитнесс , бодибилдинг Фитнесс, гэж тус тус ангилна. Энэ тэмцээнд 30 орчим клубын 128 гаруй залуу тамирчид оролцохоор бүтгүүлжээ.