“Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол өнөөдөр 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна. Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha Puja хэмээн нэрлэдэг аж. Түүнчлэн энэ нэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо юм байна.
Зул өргөх ёслолын билет энэ сарын 04-ний өдрөөс Ачлал их дэлгүүрийн доод давхарт TB тохиролцоо-1, Улсын их дэлгүүрийн баруун талд Алтай центр-ийн доод давхарт TB тохиролцоо-2, “SUNDAY PLAZA” 1039 тоот павильон Дашчойлин хийдийн касс, МУИС-ийн 7 байрны хажууд Танан төв 202 тоот, Төв цэнгэлдэх 12-р хаалгаар тус тус худалдаалж эхэлжээ.