Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг дайрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн талын уулзар дээр өчигдөр 17.30 цагийн орчимд хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гарсан байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтээс тодруулахад “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа ажлаа хийж байхад дайрч, гэмтээсэн тухай дуудлагыг дөнгөж сая авлаа. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Ослын шалтгааныг тогтоогоогүй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Ц.Өрнөх