Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан байдаг.
Дээрх хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.