Categories
мэдээ нийгэм

800 сурагч өнөөдөр Төрийн ордонд андгай өргөнө

800 сурагч өнөөдөр Төрийн ордонд андгай өргөнөМонголын Залуучуудын холбооноос жил бүр зохиодог “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордны Их танхимд болно.

Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохиож буй эл ёслолд нийслэлийн долоон дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцох төдийгүй шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ гардаж авна.

Энэ үеэр Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залууст хандаж үг хэлнэ. Мөн МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья”, залуу бизнесменүүдийг төлөөлж “Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Zero to Hero” сэдэвт лекц унших аж.

Эл ёслолд “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, “Амжилтын хэлхээ” ТББ-ын тэргүүн О.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Б.Одончимэг, загвар өмсөгч С.Сарнай, Сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Билгүүн нар урилгаар оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *